Би нэг судалгааны талаар өнгөрсөн долоо хоногт бичснийг санаж байна уу? Шашны соёлын талаар болон хүмүүс Ийгл ТВ-ийг хэрхэн хэрэглэж байгаа талаар илүү тодорхой мэдэхийн тулд тэр судалгааны дүнг бид Хэвлэлийн Хүрээлэнгээр шашны бүлгүүд тус бүр дээр нэгтгүүлсэн юм. Гайхмаар шинэ мэдээллүүд илэрсэн. Нэр томъёоны талаар Буддын шашинтнууд болон Христэд итгэдэг хүмүүс дараах ойлголттой байх юм. ?Бурхан? ба “Тэнгэр” хэмээх үгнүүд нь Буддын шашны болон/эсвэл бөө мөргөлийн шашны уламжлалт үгс гэдгийг та санаарай. ?Ертөнцийн Эзэн? гэдэг үг нь Христэд итгэдэг хүмүүсийн итгэгч нартаа зориулан анх бий болгосон нэр томъёо юм.
- Буддын шашинтнуудын 79% нь “Бурхан” хэмээх үгийг Буддын шашинтай хамаатуулсан бол тэдний зөвхөн 10% нь Христийн сургаальтай хамаатуулжээ.
- Буддын шашинтнуудын 59% нь “Ертөнцийн эзэн” гэдэг үгийг Христийн сургаальтай холбож үзсэн бол зөвхөн 0.3% нь тус үгийг Буддын шашинд хамаатуулжээ.
- Христэд итгэдэг хүмүүсийн 78% нь “Бурхан” ба “Тэнгэр” хэмээх үгсийг Буддын шашинд хамаатуулсан бол 89% нь “Ертөнцийн Эзэн” гэдэг үгийг Христийн сургаальд хамаатуулж ойлгодог байна.
- Христэд итгэдэг хүмүүсийн зөвхөн 8% нь “Бурхан” гэдэг үгийг Христийн сургаальтай холбож ойлгодог байна. (бодит амьдрал дээр эсрэгээрээ байдаг, гэхдээ энэ талаар дараа ярина)
Христийн сургааль чухам юун тухай өгүүлдэг талаарх ойлголтыг нь асуухад дараах байдлаар хариулжээ.
- Буддын шашинтнуудын 10% нь Христэд итгэх итгэл нь эд баялагтай болохын тухай байдаг гэсэн бол (цочмоор мэдээ) Христэд итгэгчдийн 44% нь мөн ижил ойлголттой байна.
- Буддын шашинтнуудын 20% нь Христийн сургааль нийгмийн хөгжлийн тухай заадаг гэж үзжээ (нийгмийн халамжын сайн мэдээний номлол гэж үү?), харин Христэд итгэгчдийн 17% нь мөн ийм бодолтой байдаг байна.
- Энэ хоёр категорийг нийлүүлвэл Монголын Христэд итгэгчдийн 60% нь Христийн сургаалийг эд баялагтай болох сайн мэдээ, мөн нийгмийн халамжын сайн мэдээ гэж үздэг болохыг харж болно.
Сүүлийн статистик нь их чухал бөгөөд түгшүүр төрүүлж байна. Сайн мэдээний номлолд эд материалын ивээл болоод нийгэм үүрэг гүйцэтгэдэг ч (Хуучин гэрээний амлалтууд болон тэдгээрийн орчин цагийн хэрэглээ гэх мэт) гэсэн эдгээр үнэт зүйлсийг Христэд итгэх итгэлийг илэрхийлэгч гол хүчин зүйл болгож эн тэргүүнд тавих нь хамгийн наад зах нь сүнслэг өсөлт, олон нийтийн гэрчлэлд асуудал үүсгэнэ. Энэ нь сүмийг теологийн хувьд болон зөв зохистойгоор өсч дараагийн шатандаа хүрэх боломжыг нь бас бууруулж болох уу? Теологийн хувьд Итгэгч хүмүүс амьдралдаа Эзэний гүйцэтгэдэг үүргийн талаар нэлээд ноцтой зүйлсийг хэлж байна гэж би бодож байна. Хэрэв сонгууль байсан бол эд баялагтай болох/нийгмийн халамжын сайн мэдээний төрөл илт давуу ялах байсан. Миний өөрийн ажиглалт, эдгээр судалгааны дүнгээс харахад энд Эзэний бүрэн эрхт байдлын талаар тийм ч их заадаггүй, баримталдаггүй нь тодорхой гэж надад санагдлаа.
Шашны сургаалиуд хоорондоо нийцдэг эсэх талаар:
- Христэд итгэгчдийн 53% нь Христийн сургааль, Буддын шашин хоёр хоорондоо таардаг, эсвэл зарим нэг нийтлэг зүйлс байдаг гэж үзжээ. Энэ ч бас нилээд сэрэмжлэхээр мэдээ байна. Христэд итгэдэг болон итгэдэггүй хүмүүст библийн түлхүүр ойлголтуудыг заахдаа анхаарал болгоомжтой тайлж хүргээгүй гэдгийг энэ статистик мэдээ үнэмшилтэй болгож байж болох уу? Энэ бол илүү сайн дагалдагч бэлтгэх болон олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил жинхэнэ өөрчлөлт авчрах боломжтой талбар юм. Мөн телевиз энэ ажлыг хэрхэн нэмэгдүүлж чадах вэ гэдгийг нилээд хүчтэй бодож үзэх хэрэгтэй.
- Буддын шашинтнуудын 33% нь Христийн сургааль Буддын шашин хоёрт зарим нэг нийтлэг зүйлс байдаг гэсэн боловч 36% нь нийтлэг зүйл огт байдаггүй гэжээ.
Тэд Христэд итгэх итгэлийн талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ:
- Буддын шашинд итгэдэг хүмүүсийн 38% нь Ийгл ТВ-ээс авдаг,
- Шашинд итгэдэггүй хүмүүсийн 36% нь Ийгл ТВ-ээс авдаг,
- Бөөгийн шашинтнуудын 31% нь Ийгл ТВ-ээс авдаг,
- Дээрх гурван үзүүлэлт гайхал төрүүлж байна. Гэхдээ хамгийн том эргэлт нь эндээс гарч ирж байна: Христэд итгэгчдийн 53% нь Христэд итгэх итгэлийн талаарх мэдээллээ сүмээс авдаг, зөвхөн 11% нь Ийгл ТВ-ээс авдаг гэжээ.
Бид дээр дурдсан асуудлуудыг авч үзэхдээ сүмүүд Монгол итгэгч нарт тодорхой юуг зааж байгаа талаар албан ёсны судалгаа хийх талаар бодож үзэх, магадгүй хийх хэрэгтэй. Эндээс нэг зүйлийг авч үзэж болох юм. Юу вэ гэвэл, хэрэв Монгол итгэгчид гол төлөв эд баялаг/нийгмийн халамжын сайн мэдээнд чиглэгдсэн байвал, тэгээд тэр боловсролыг сүмээсээ авдаг бол энэ судалгаанд Ийгл ТВ-ийн үзүүлэлт доогуур байгааг энэ тайлж байж болох юм. Учир нь Ийгл ТВ эд баялаг/нийгмийн халамжын сайн мэдээний нэвтрүүлэг зөвшөөрдөггүй юм. Тиймээс, бид итгэгч үзэгчдийн хүсэл хэрэгцээг хангадаггүй учраас тэдгээр итгэгч үзэгчид тийм төрлийн мэдээлэл авахаар өөр газар ханддаг байна гэж хэлж болохоор байна. Эдгээр асуудлуудыг (дэмжилгүйгээр) тактиктайгаар анхаарал хандуулж засч залруулахад туслах (цаг хугацааны явцад) арга замыг олох нь бидний өмнө сорилт болж магадгүй юм.
Дээрх дөрвөн тохиолдолд тавигдсан асуултынхаа хувьд дэндүү том үзүүлэлтүүд байна. Үүний дараа өөр сонин дүгнэлт гарч ирнэ. Судалгааны дүнг олон шашны бүлгээр салгаж гаргасан байгаа. Үүнд бөөгийн шашинтан, шашингүй үзэлтнүүдийг ч хамруулсан байгаа. Нэр томъёоны хэрэглээний хувьд бөөгийн шашинтай гэж өөрсдийгөө тодорхойлсон хүмүүсийн хариултыг харна уу. Нэр томъёоны хувьд:
- Бөөгийн шашинтнуудын 82% нь “Бурхан” гэдэг үгийг Христийн сургаальтай холбожээ, харин “Ертөнцийн Эзэн” гэдэг үгийг 49% нь Буддын шашинтай холбоотой гэж үзжээ. (Энэ асуултын хувьд судалгааны мэдээлэл асуудалтай байна гэж бодож байна. Гэсэн хэдий ч, манай эндэх миссионер найзуудад энэ үзүүлэлтийн талаар хэлэх зүйлс байгаа байх.)
- Шашингүй үзэлтнүүдийн 52% нь “Бурхан” хэмээх үгийг Буддын шашинтай хамаатуулсан, харин зөвхөн 3% нь л Христэд итгэх итгэлд хамаатуулсан.
- Шашингүй үзэлтнүүдийн 60% нь “Ертөнцийн Эзэн” гэдэг үгийг Христийн сургаальд хамаатуулсан бол Буддын шашинд хамруулсан хүн байсангүй.
Нэр томъёог хамаатуулсан байдал нь маш чухал дүгнэлтэд хүргэж байна гэж бодож байна. Хэрэв энэ судалгаа үнэн зөв бол ихэнх Монгол итгэгч нар хамгийн түгээмэл үгийн сонголт болох (Бухан) хэмээх үг нь утга/гарал үүслийн хувьд Буддын шашны үг болохыг мэддэг боловч амьдрал дээр энэ үг хэрхэн хэрэглэгдэж буйг анхаардаггүй гэдгийг харуулж байж болох юм. Судалгаанд оролцогчдын ердөө 8% нь энэ үгийг Христийн сургаальтай хамаатуулсан (энэ судалгаанд) боловч энэ үг нутгийн хэлэнд хамгийн түгээмэл үгийн сонголт хэвээр байна. Энэ үзүүлэлт Монголын сүмийн талаар теологийн болон нийгмийн хувьд юуг илэрхийлж байна вэ? Энэ их сонирхолтой судалгаа болно доо.
Энэ судалгааны үр дүнд бид өөрсдөөсөө нэр томъёоны хэрэглээ, эд баялагтай болох сайн мэдээ/нийгмийн халамжын сайн мэдээ, болон мэдээллийн эх сурвалж хоорондын харилцан хамаарлын тухай олон асуулт асуух хэрэгтэй болж байна.
Хожим надад илүү олон бодлууд төрөх байх. Энд мэдээж хэсэг хугацаанд эрэгцүүлэхэд хангалттай зүйл бичлээ.








